“ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЖУРАМ ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Төрийн болон албаны нууцын тухай хууль”, “Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нууц хамгаалах ажилтнуудын чадавхийг сайжруулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Төрийн болон албаны нууцын тухай хууль, журам түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг Тагнуулын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.
Тус сургалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын албан хаагчид болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нууц хамгаалах ажилтнууд цахимаар болон танхимаар оролцож мэдлэг чадавхиа дээшлүүлэн, мэдээлэл авлаа.