ҮНДЭСНИЙ ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАРТ ЗОЧИЛЛОО
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Үндэсний техникийн их сургуультай хамтран ажиллах гэрээг 2023 оны 11 дүгээр сард байгуулсан. Агентлагийн олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтнүүдийг урин бакалаврын сургалтад хичээл заалгах, Газрын нэгдмэл сангийн удирдлагын цогц системийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, оюутнуудыг практик дадлага олгох сургалтад хамруулах, орон нутгийн газрын харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах зорилгоор бакалаврын болон магистрын зэрэг олгох сургалтыг хямд төлбөртэй, зайн, цахим гэх мэт хамгийн боломжит хэлбэрээр, уян хатан байдлаар зохион байгуулах зэрэг асуудлууд гэрээнд тусгагдсан.
Үндэсний техникийн их сургуулийн геодезийн бакалаврын эчнээ-2 ангийн оюутнууд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт зочилж Газрын харилцааны музейтэй танилцан, GNSS-ийн байнгын ажиллагаатай UB01 станцын үйл ажиллагаа, станцын удирдлагын төв, ГЗБГЗЗГ-ын хариуцан ажиллуулж буй 43 станцын талаар мэдээлэл сонсож GNSS-ийн статик, бодит агшны хэмжилт хийж, Монпос систем ашиглан статик хэмжилтийн өгөгдөл боловсруулах, солбицол, өндөр шилжүүлэх зэрэг дадлага ажилд оролцлоо.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү