НЭГДМЭЛ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ, МОНИТОРИНГ БОЛОН EARTH RANGER ПЛАТФОРМ СЭДЭВТ ХАНГАЙ БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Ерөнхий Газар, Ойн Газар болон “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төсөл хамтран “Хангай бүсийн сургалт”-ыг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулж байна.


Энэ удаагийн сургалтад төсөл хэрэгжиж буй Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөл болон төслийн зорилтот 8 сумдын Засаг даргын орлогч, Багийн Засаг дарга, Газрын даамал, Байгаль хамгаалагч, Хөдөө аж ахуй, бэлчээрийн мэргэжилтэн нарын төлөөлөл оролцож байна.

Тус сургалтаар дамжуулан зорилтот аймаг, сумдын салбар хоорондын олон талт ажлын хэсгийн төлөөлөлд Газрын харилцааны эрх зүйн шинэчлэл, аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт мониторинг хийх, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам, бэлчээрийн мониторинг хийх, түүний үр дүнд тулгуурлан бэлчээрийн менежмент хийх, “Earth ranger” платформаар дамжуулан ойн хортон шавжийн хяналт, менежментийг сайжруулах чиглэлээр тус тус сургалт хийж, чадавхжуулах юм.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) нь Хангайн бүсийн уулын экосистемийг хамгаалж, газрын зохистой менежментээр дамжуулж газрыг нөхөн сэргээх, хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулан ажиллаж байна.
# https:// Wildlife Conservation Society
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү