Олон улсын ISO 19160 цуврал стандартыг үндэсний стандартаар батлуулах орчуулгын төсөл
Монгол Улсын хууль тогтоомж болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудад нийцүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, ISO стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд дараах олон улсын ISO 19160 цуврал стандартыг орчуулаад байна. Үүнд:
1. ISO 19160-1:2015 – Хаягжилт – 1-р хэсэг: Загвар ба ойлголт;
2. ISO 19160-2:2020 – Хаягжилт – 2-р хэсэг: Бодит ертөнцийн объектод хаяг оноох, хаягийг хадгалах ба шинэчлэх;
3. ISO 19160-3:2020 – Хаягжилт – 3-р хэсэг: Хаягийн өгөгдлийн чанар;
4. ISO 19160-4:2023 – Хаягжилт – 4-р хэсэг: Олон улсын шуудангийн хаягийн бүрдэл ба загварын хэл.
Дээрх 4 цуврал ISO 19160 олон улсын стандартыг үндэсний стандартаар батлуулах орчуулгын төсөлд санал авч байгаа тул та бүхэн саналаа өгнө үү.
Холбоо барих албан хаагч Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Энхчулуун /Утас: 91999703, еmail: enkhchuluun.e@gazar.gov.mn/
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү