НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ХОЛБОГДОХ АЛБАН ХААГЧДАД ГАЗРЫН КАДАСТРЫН ЦАХИМ СИСТЕМ, ГАЗРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМ (ЕGAZAR.GOV.MN)-Д 2025 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН НЭМЭЛТ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

​Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Газрын кадастрын цахим системийн хөгжүүлэлтийн 18 төрөл, Газрын удирдлагын нэгдсэн цахим систем (http://xn--gazar-ywe.gov.mn/)-ийн хөгжүүлэлтийн 7 төрөл, Еgazar гар утасны аппликейшний хөгжүүлэлтийн 9 төрөл буюу нийт 34 төрлийн нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг 2025 онд хийж гүйцэтгэсэн.
​Дээрх хөгжүүлэлтийн ажлууд хийгдсэнээр газрын талаар төрөөс үзүүлэх үйлчилгээ иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй болох, үйл ажиллагааны шат, дамжлага буурах, албан хаагчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх зэрэг олон давуу талууд бүрдсэн юм.
​Тус газраас Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны 70 гаруй албан хаагчдад Газрын кадастрын цахим систем, Газрын удирдлагын нэгдсэн цахим систем (Egazar.gov.mn)-д 2025 онд хийж гүйцэтгэсэн нэмэлт хөгжүүлэлтийн талаар мэдээлэл хүргэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор “Газрын кадастрын цахим систем, газрын удирдлагын нэгдсэн цахим систем (http://xn--gazar-ywe.gov.mn/)-ийн нэмэлт хөгжүүлэлт, түүний хэрэглээ” сэдэвт сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
​Сургалтаар:
✅Газрын талаарх 27 төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх;
✅Эзэмшил газрын талбайн хэмжээ, байршил өөрчлөх өргөдөл бүртгэх, анхаарах асуудал;
✅Сервитут болон иргэн, хуулийн этгээд эзэмшил газраа бусдад ашиглуулсан нэгж талбарыг Газрын кадастрын цахим системд бүртгэх;
✅Иргэнд гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх үйл ажиллагааг цахимжуулах;
✅Засвар хяналтын модуль, түүний хэрэглээ;
✅Эрх бүхий этгээдийн шийдвэрийг Газрын кадастрын цахим системд бүртгэх;
✅Улсын бүртгэлийн Э, А дугаар олгох үйл ажиллагааг цахимжуулах;
✅Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем (egazar.gov.mn), Egazar гар утасны аппликэйшний шинэчилсэн хувилбарын талаар тус тус танилцуулж мэдээлэл хүргэлээ.