ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН “ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ”-ИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

🇲🇳 Төрийн албаны зөвлөлийн “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл” нь төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 532 дугаар тогтоолоор 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинээр байгуулагдсан болно.
Төрийн албаны салбар зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
✅ Салбар зөвлөлийн мөрдөж ажиллах хуралдааны дэгийг хэлэлцэж баталлаа.
✅ Төрийн захиргааны албан хаагчид зэрэг дэв шинээр болон ахиулан олгох асуудлыг хэлэлцээд төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, ёс зүйн үнэлгээгээр шаардлага хангасан 25 албан хаагчид зэрэг дэв олгохоор шийдвэрлэлээ.
✅ Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны зарим албан тушаалын тодорхойлолтыг шинээр батлах асуудлыг хэлэлцэн ТАЗ-д уламжлахаар шийдвэрлэлээ.
Мөн салбар зөвлөлийн даргын баталсан 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Төрийн албаны шинэтгэл, чадахуйн зарчимд нийцүүлэн төрийн албаны хүний нөөцийг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэргжилтэд хяналт тавих, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх” 4 зорилтын хүрээнд 25 арга хэмжээг зохион байгуулахаар тусган ажиллаж байна.