САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Улсын хэмжээнд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх 501 төсөл хэрэгжиж байна. Үүнээс 410 төсөл нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байна. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны таван төрлөөс Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төсөл 80.4%, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл 14.4%-ийн эзэлж байна.
Энэ удаагийн санал солилцох уулзалтад дахин төлөвлөлтийн төслүүдэд оролцсон зураг төсөл зохиогч байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцлоо.
Уулзалтад оролцсон аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдээс дахин төлөвлөлтийн төслийг саадгүй гүйцэтгэхэд хууль эрх зүйн орчны шинэчлэл, сайжруулалт хийх, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, боловсруулж буй зураг төслийн чанар, зохиогчийн хяналт, иргэдийн амьдрах таатай орчныг хангах үүднээс шинээр ашиглалтад оруулж буй орон сууцнуудын хамгийн бага талбайг тогтоох, иргэдийн эрх, ашгийг хамгаалах зэрэг асуудлуудын хүрээнд санал солилцлоо.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү