"УВС БАРИЛГА 2023" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Увс аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулсан "УВС БАРИЛГА 2023" Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн БАРИЛГА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ – ЧАНАР СТАНДАРТ уриан дор 2023 оны 03 сарын 24-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр аймгийн барилгын салбарт тулгамдаж буй асуудал, шинэ хууль дүрэм сурталчлах, 2023 оны хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, Барилгын салбарын нэгдсэн бодлого, хэрэгжилт, Хот суурин газрын барилгажилт, ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, Барилгын зураг төслийн ажлын чанар гүйцэтгэлийг сайжруулахад анхаарах асуудал, 88-р тогтоолын хэрэгжилт, Увс аймаг дахь барилгачдын холбооны үйл ажиллагаа, барилгачдын холбооны жилийн төлөвлөгөө, Барилгын салбарын шинээр батлагдсан болон хүчингүй болсон стандартын тухай, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, Барилга байгууламжийг хүлээн авахад баримт бичгийн бүрдэл хангах, архивт хүлээлгэн өгөх, Цахим гүйцэтгэл баталгаажуулах, 2023 оны ажлын хяналт сэдвээр зөвлөлдөж цаашид анхаарах асуудлаа хэлэлцэж 2023 оны зорилтыг баталлаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү