СОЛБИЦЛЫН ДЭД ТОГТОЛЦООГ ТОГТООХ, УЛСЫН СОЛБИЦЛЫН ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЭХ ХӨРВҮҮЛГИЙН УТГА ТОДОРХОЙЛОХ ДҮРЭМ БАТЛАГДЛАА

“Солбицлын дэд тогтолцоог тогтоох, улсын солбицлын тогтолцоонд шилжүүлэх хөрвүүлгийн утга тодорхойлох” дүрмийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/97 дугаар тушаалаар баталж, дүрмийг хэрэглээнд нэвтрүүллээ.
Энэхүү дүрмийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын захиалгаар Зөвлөх инженер О.Хосбаяр боловсруулж, шүүмжийг Зөвлөх инженер Ц.Дашзэвгэ, хянан тохиолдуулгыг Зөвлөх инженер Г.Нарантуяа нар хийж гүйцэтгэсэн юм.
Батлагдсан дүрмийг салбар үл харгалзан Монгол Улсын нутаг дэвсгэрт геодезийн хэмжилт, зураглалын ажил захиалагч болон гүйцэтгэгч бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөх бөгөөд хот байгуулалт, уул уурхайн ашиглалт, ашигт малтмалын нөөц тооцоолол, инженерийн барилга байгууламжийн төсөл, тооцоонд шаардлагатай геодезийн хэмжилт, том масштабын дэвсгэр зураглалыг солбицлын дэд тогтолцоонд гүйцэтгэхэд баримтална.