СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулах Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Гүйцэтгэх сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтын зарыг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем https://hh.csc.gov.mn, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын https://www.gazar.gov.mn цахим хуудсуудад олон нийтэд нээлттэйгээр байршуулсан.

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, зарлагдсан албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн дараах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой.