СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулах Дорнод, Орхон, Баянхонгор, Говьсүмбэр, Увс, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Удирдах, гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтын зарыг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем https://hh.csc.gov.mn, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын https://www.gazar.gov.mn цахим хуудсуудад олон нийтэд нээлттэйгээр байршуулсан.
Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалын сул орон тооны мэдээллийг доорх хүснэгтээс авна уу.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү