ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ УДИРДАХ, ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫГ БАТЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаар хуралдаанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны төрийн захиргааны зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай асуудлыг хэлэлцүүлж, батлах зөвшөөрлийг Төрийн албан зөвлөлөөс олголоо.
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн газрын талаарх өргөдөл, гомдлын нотлох баримт, бодит нөхцөл байдлыг судлах, шийдвэрлэх саналыг нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд танилцуулах, зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах арга хэмжээнүүд тусгагдсан.
Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүрэмд “Маргаан таслах хэлтэс” байгуулахаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн.
Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны төрийн захиргааны зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолт батлагдсанаар шүүхээр хэлэлцэгдэх хэрэг маргааны тоо буурч, шүүхийн ачаалал багасах, Газрын тухай хууль болон Засгийн газрын тогтоолын хэрэгжилт хангагдах, боломжтой болж байгаа юм.
​Дашрамд дурдахад жилд дунжаар газрын эрхтэй холбоотой 258 хэрэг, маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байна.