ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГТ АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

“Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн ажлын хэсэг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт 2025 оны 12 дугаар сарын 19-24-ний өдрүүдэд ажиллаж архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэгийг явуулсан.
Уг үзлэгийн хүрээнд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааны түвшинг тогтоон дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг өглөө.
Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2026.02.13) тус газрын удирдлага, холбогдох албан хаагчдад архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үзлэгийн дүнг танилцуулав.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа нь стандартын шаардлагыг холбогдох хууль, тогтоомж, журам, зааврыг ханган, архивын хадгалалт, хамгаалалт, байгууллагын ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаа сайжирч, амжилттай хэрэгжиж байна хэмээн үзэж 92.3 хувь буюу "А" үнэлгээтэй дүгнэлээ.