ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Өнөөдөр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 402 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ыг тус тус үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дараах албан хаагчдыг “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргүүллээ. Үүнд:
Батбаатарын Анхтуяа /Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хөлөнбуйр сумын газрын даамал/;✅
Нямсүрэнгийн Баасанжав /Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Дэрэн сумын газрын даамал/;
Даваасүрэнгийн Баярмаа /Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Сүхбаатар сумын газрын даамал/;
Баянжаргалын Дархансайхан /Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Орхонтуул сумын газрын даамал/;
Баатарын Оюун-Ундрах /Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн/;
Нармандахын Маралгуа /Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн/;
Ганбаатарын Номинцэцэг /Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Сайхан сумын газрын даамал/;
Хишигсүрэнгийн Нэргүй /Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хяналтын улсын байцаагч/;
Мягмаржавын Ууганзаяа /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газрын мониторингийн хэлтсийн мэргэжилтэн/;
Бямбасүрэнгийн Хосбаяр /Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн/;
Төмөрбатын Энхжин /Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн/;
Совхироны Янжинлхам /Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хотонт сумын газрын даамал/;
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлайгаас тангараг өргөсөн мэргэжилтнүүддээ хандаж мэдлэг чадвараа байнга хөгжүүлэн, эзэмшсэн мэргэжилдээ хариуцлагатай, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хичээж ажиллахыг захилаа.
Төрийн минь сүлд өршөө. Төрийн нуруу төвшин, түмэн олон амгалан байг!