ТӨВ АЗИ, ӨМНӨД АЗИЙН БОЛОН ТЭДГЭЭРИЙН ХӨРШ ОРНУУДЫН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА





Энэхүү арга хэмжээ нь 2025 оны 9 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Казахстан улсын нийслэл Астана хотноо болж буй бөгөөд бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Тус уулзалтад Армени, Бутан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргиз, Иран, Монгол, Пакистан, Турк зэрэг 10 орны төлөөллүүд оролцож байна.
Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох Нэгдсэн үндэстийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр (UNDP), НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон бүс нутгийн түншүүд болох НҮБ-ийн Дэлхийн Гео-орон зайн мэдээллийн менежментийн хороо (UN-GGIM), Нэгдсэн Үндэстний байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комисс (UN-ESCAP), Нэгдсэн Үндэстний байгууллагын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC), ESRI зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Хурлын нээлтийн арга хэмжээнд Казахстан улсын Дижитал хөгжил, инноваци, агаар сансрын үйлдвэрлэлийн яамны дэд сайд Малик Олжабеков, НҮБ-ын Нэгдсэн үндэстний байгууллагын ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP) Дэд бүтцийн асуудал хариуцсан захирал Тициана Бонапасе, UN-GGIM Азийн Номхон далайн бүсийн хорооны дарга Антониус Вижанарто болон бусад өндөр түвшний төлөөлөгчид үг хэллээ.

Тав хоногийн зөвлөлдөх уулзалтын хүрээнд хэлэлцэх гол сэдвүүд нь:




Энэ арга хэмжээний хүрээнд чадавхи бэхжүүлэх сургалт, туршлага солилцох уулзалт, мөн бүс нутгийн харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
Монгол Улсын хувьд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2021 онд батлагдсан Монгол улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийж, өөрийн орны туршлагаа хуваалцлаа. Мөн уулзалтын үеэр зохион байгуулагдсан семинарт оролцогчдод Монгол Улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд орон зайн мэдээллийн ач холбогдол, мэдээлэл бүрдүүлэгч байгууллагуудын оролцооны талаар мэдээлэл өгч оролцлоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалт нь Төв болон Өмнөд Азийн улс орнуудын орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү