ТӨРИЙН АЛБАНЫ “ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО” ЦАХИМ СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ, СИСТЕМ ХЭРЭГЛЭГЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хүний нөөцийн цахим систем хариуцсан удирдлага, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхижуулах цахим сургалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалтын хүрээнд “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийн ерөнхий танилцуулга, үндсэн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүртгэл, албан тушаалын тодорхойлолт, байгууллагын бүтэц, модулийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, системийн өдөр тутмын хэрэглээ болон үйл ажиллагаанд ажиллах хэрэглэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв.