📊 УЛСЫН ХЭМЖЭЭНД ХОТ, СУУРИН ГАЗРЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАГДСАН БАЙДАЛ

🇲🇳 Нийт 146 сумын төв хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй байна.
🛠 97 сумын төвд төлөвлөгөө боловсруулагдаж байгаа бол
📍 87 сумын төв төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байна.

🏙 Хот байгуулалтын тухай хуулийн дагуу:

Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, тодотгох, шинэчлэх ажлыг санаачлан зохион байгуулах бүрэн эрхтэй (9.1.4).

Аймаг, нийслэлийн ИТХ нь төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн төлөвлөгөөг батлах үүрэгтэй (8.1.1).

📌 Иймд орон нутгийн удирдлагууд орон нутгийн төсөвтөө төлөвлөгөө боловсруулах зардлаа тусгаж, хот суурин газарт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, иргэн, хуулийн этгээдэд газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна