ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЯЛАЛАА
Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жилийн аяны шилжин явах тугийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.

Ховд аймгийн Ёс зүйн дэд хорооны гишүүдээс шилжин явах туг болон аймгуудын хийсэн ажлын тайланг хүлээн авсан. “Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх” жилийн хүрээнд аймгуудын хийсэн ажлын тайлантай танилцаж, туршлага солилцов.

Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн М.Эрдэнэцэцэг нь албан хаагчдад Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн нэр төр ба нэр хүнд гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулж, албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэв.

Аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран албан хаагчдад “Хамт олны харилцаа”, “Хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Төрийн албан хаагчийн “Ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх” жилийн хүрээнд аймгийн төв талбайд ард иргэдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, хариуцсан үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл зөвөлгөө өгч ажиллав.

Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас тус газрын үйлчилгээ, албан хаагчдын ёс зүйн талаар сэтгэл ханамжийн судалгааг асуулгын аргаар авч, хаалттай болон нээлттэй асуултыг хослуулан 100 хүнээс судалгаа авч, үр дүнг нэгтгэн гаргалаа. Судалгаанд оролцогчдын ихэнх нь төрийн албан хаагчдын харилцаа, хандлага үйлчилгээнд сайн үнэлгээ өгсөн байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү