ОРОЛЦООНД СУУРИЛСАН БЭЛЧЭЭРИЙН МОНИТОРИНГИЙН ТОГТОЛЦООГ АЛБАН ЁСООР ТАНИЛЦУУЛЛАА

#COP17Mongolia-ийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар хамтран Оролцоонд суурилсан бэлчээрийн мониторингийн тогтолцоог албан ёсоор танилцууллаа.
Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE) хөтөлбөрийн Монголын хүртээмжтэй ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах төслийн хүрээнд хөгжүүлсэн тус тогтолцоо нь Belcheer аппликэйшнээр малчдын цуглуулсан мэдээллийг хиймэл дагуул, фотомониторингийн өгөгдөлтэй нэгтгэн, хиймэл оюунаар дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр малчдын шийдвэр гаргалтад оролцох боломжийг нэмэгдүүлж, бэлчээрийн тогтвортой менежмент, санхүүжилтийг мэдээллээр дэмжинэ.
Belcheer аппликэйшний ач холбогдол, үр дүнгийн талаарх видео танилцуулгыг та бүхэнд хүргэж байна.
Хэвлэлийн мэдээ: https://go.undp.org/GKX
Бэлчээр аппликэйшн ашиглах видео заавар: https://youtu.be/qeYPy8u29Fs?si=EDe8iJttzZiMhjpr
Бэлчээр аппликэйшний үр дүнгийн видео танилцуулга: https://youtu.be/vlmATLEuZTE?si=pm7oennpAV2IxKZd
***