ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-д захиалагчийн хяналт хийж, санал, шүүмж өгч, дүгнэлт гаргах ажилд дараах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
- Хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, хөдөлмөрлөх хүчний нөөцийн чиглэлээр;
- Хүнсний хангамж, хөдөө, аж ахуйн бодлогын чиглэлээр;
- Хөгжлийн бодлого, нийгмийн хөгжлийн төлөвлөлт, хүн ам зүйн бодлогын чиглэлээр;
- Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, стратегийн бодлогын чиглэлээр.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой хувь хүн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Зөвлөх нь дээрх чиглэлээр эрдэмтэн судлаач, зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй байна;
- Зөвлөх нь холбогдох чиглэлийн мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай байна;
- Зөвлөх нь холбогдох чиглэлээр 5-аас дээш судалгаа шинжилгээний төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай байна.
Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн нь дараах мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
- Өөрийн товч танилцуулга
- Боловсрол, мэргэжил, мэргэшлийн ур чадварыг харуулсан нотлох баримт;
- Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт (ажлын нэр, хугацаа, захиалагчийн нэр);
- Хэвлүүлсэн судалгааны ажлын жагсаалт.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ноос 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд 09-15 цагийн хооронд авч болох бөгөөд холбогдох материалыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө monurban.agent@gmail.com цахим шуудан эсхүл дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,
2 давхар, 206 тоот, утас: 7000-3959
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү