EN

Гадаад арга хэмжээ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны эхний хагас жилийн гадаад арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

Арга хэмжээ

Хугацаа

Хариуцсан байгууллага

Биелэлт

Байгууллагын удирдлагуудын гадаад улсад хийх айлчлал, уулзалт

1.      

Дэлхийн банкны

Газар ба ядуурал Зөвлөгөөн 2019: Инновацийг хөгжүүлэх

2019.03.25-29

Вашингтон, АНУ

Дэлхийн банк

               Тус газрын дарга Ц.Ганхүү, Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Э.Баярмаа нар 2019 оны 03 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн банкны газар, ядуурал-2019” зөвлөгөөний “Инновацыг идэвхжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнд оролцож гадаадад томилолтоор ажиллаа. “Дэлхийн банкны газар, ядуурал-2019” зөвлөгөөний зэрэгцээ НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороо, Дэлхийн банктай хамтран “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хэрэгжүүлэх нь” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. 2018 оны Наймдугаар сард Зөвлөхүүдийн хорооноос баталсан Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг “Хэрэгжүүлэх зааварчилгаа”-г боловсруулж байгаа бөгөөд уг хэлэлцүүлгээр Зааварчилгааны хамгийн эхний төслийг нээлттэй хэлэлцүүлж, зарим үр дүнг танилцуулсан юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын FAO-China South-South Cooperation (SSC) хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хатагтай Румяана Тончовскатай уулзаж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага – БНХАУ Өмнөд-Өмнөд Хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилттэйгээр “Газрын сайн засаглалыг дэмжих, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх - Орон зайн мэдээлэл” төслийн сонгон шалгаруулалтын талаар товч ярилцлаа. Уг сонгон шалгаруулалтын шийдвэр энэ оны 04 дүгээр сарын сүүлээр гарахаар байгаа тухай тэрээр бидэнд мэдээллээ. Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс манай агентлагийн нэг төлөөллийг 2019 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Вьетнам Улсын Ханой хотноо зохион байгуулагдах Олон улсын хэмжил зураглалын холбоо (FIG)-ны ээлжит хуралд оролцуулах томилолтын зардлыг даах боллоо.

Монгол Улсад зохион байгуулагдсан хурал, уулзалт, семинар

2.      

“Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөж” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг

2019.05.07

ГЗБГЗЗГ

             2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөж” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Геодезийн хэмжил зураглал, орон зайн мэдээллийн менежментийн асуудлыг хариуцсан байгууллагатай хамтран хэлэлцүүлэгт санал бодлоо солилцож, хамтран ажиллах тал дээр тодорхой түвшинд хэлэлцээр өрнүүлсэн. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь байрлалд суурилсан орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, ашиглах талаар төрийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон зайн мэдээллийн үр өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэхэд гадаад орны шилдэг туршлагыг нэвтрүүлэх болон улсын хөгжлийн аливаа бодлого, шийдвэрийг орон зайн өгөгдлийн дэд бүтцэд тулгуурлан оновчтой тогтоох асуудлаар санал солилцоход оршсон юм. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, яам, агентлагийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, боловсролын байгууллагын төлөөлөл нийт 49 хүн оролцож орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон.

 

3.      

“Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг

2019.05.30

ГЗБГЗЗГ

 

                 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Ibis style” зочид буудлийн Поларис танхимд “Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг БХБЯ-тай хамтран зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, орон зайн мэдээллийн технологийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүдийг төлөөлсөн нийт 28 хүн оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент гэж юу болох ба түүний ач холбогдолын талаар ярилцаж, “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээний тухай танилцуулга” хийсэн юм. Нэгдсэн үндэстний байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийн тухай танилцуулга, хэрэгжилтийн явцыг танилцуулсан болно. Мөн арга хэмжээний явцад нийт оролцогчдыг багт хувааж, гадаад болон дотоод шинжилгээ, оролцогчдыг тодорхойлох шинжилгээ хийж, Нэгдсэн орон зайн мэдээллийн менежментийн алсын хараа, зорилгуудыг тодорхойлох алхам хийв.  Байгууллагын суурь мэдээллийн сангын өгөгдөлийн стандартчлал болон чанар дээр анхаарч ажиллах, ОЗӨДБ-ийн хууль эрх зүйн байдал, лицензтэй програмын хэрэглээг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, орон зайн мэдээллийн ач холбогдлыг таниулан сурталчлах тал дээр анхаарах шаардлагатай гэж дүгнэв.

Гадаадад зохиогдсон хурал, уулзалт, семинар

4.      

Орднанс Сүрвэй (Ordnance Survey) -ын үйл ажиллагааны туршлага судлах

2019.04.08-2019.04.10

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

Ординанс Сурвэй (Ordnance Survey)

             Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Орднанс Сүрвэй байгууллагын удирдлагуудыг 2019 оны 5 дугаар сарын 1-нээс 9-ний өдрүүдэд газар зохион байгуулалт, менежмент, орон зайн мэдээллийн менежмент ба ухаалаг хот хөгжүүлэх чиглэлүүдэд туршлага солилцох, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх уулзалтад урьж, хамтран ажилласан.

             Энэхүү айлчлалын гол зорилго нь үндэсний орон зайн дэд бүтцийн хөгжил, газар зохион байгуулалт, менежмент болон газар зүйн зураглалын үйл ажиллагааны зардлыг хэмнэхийн тулд шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд оршино.

             Ordnance Survey байгууллага нь 1791 онд анх байгуулагдаж байсан ба маш олон жилийн туршлагатай төрийн өмчийн компани бөгөөд Нэгдсэн Вант Улсын газар нутгийг хамарсан газрын зураглал хийх, газар зүйн мэдээлэл боловсруулах болон кадастрын асуудал хариуцсан олон чиглэлээр ажилладаг байгууллага юм.

             Уг айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн засаг дарга болон хотын удирдлагуудтай уулзаж газар зохион байгуулалт болон хот байгуулалтын чиглэлээр санал бодлоо солилцсон байна. Мөн бусад яам, агентлагуудтай орон зайн дэд бүтцийн ач холбогдлын талаар ярилцаж, хамтран ажиллах бололцоог хайх тал дээр ажилласан.   

             Мөн Орднанс Сүрвэй байгууллагаас 2019 оны 09 дүгээр сарын 21-нээс 27-ны өдрүүдэд БХБЯ болон ГЗБГЗЗГ-ын удирдлага, аймгуудын салбаруудын газрын дарга нарыг тус байгууллагад туршлага судлуулах зорилгоор урьсан юм. ГЗБГЗЗГ нь Ordnance Survey байгууллагатай хамтран нэгдсэн хөтөлбөрийн төслийг боловсруулж байна, гол зорилгуудаас дурьдвал:

·         Тус байгууллагын газрын бүртгэлийн систем болон үйл ажиллагаатай танилцах,

·         Гео-инновац “Geovation HAPS” программын талаар илүү сайн судлах,

·          Geospatial Commision-той уулзах

·         Сүүлийн үеийн технологи дээр суурилсан “Astigan төсөл дээр туршлага судлах зэрэг.  

Монголд болон гадаадын орнуудад зохиогдсон сургалт

5.      

“Газар зүйн мэдээллийн систем ба газрын менежмент” олон улсын сургалт семинар

2019.04.17-2019.04.30

Тайвань Улс

Тайваний Олон улсын газрын бодлого судалгаа сургалтын төв /ICLPST/

              Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Дөл нь 2019 оны 04 сарын 16-наас 05 сарын 01-ний хооронд Тайван улсын Таоюань хотод байрлах Тайваний Олон улсын газрын бодлого, судалгааны сургалтын төвд “Газрын менежмент ба газар зүйн мэдээллийн систем”-ийн чиглэлээр оролцсон. Сургалтын үр дүнд Тайвань улсын газар зүйн мэдээллийн систем, газрын менежмент, гамшгийн эрсдэл, газрын кадастр, зайнаас тандан судлалын чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна. Мөн газар ашиглалтад хяналт тавих мониторингийн цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар судалж, нэгдсэн системийг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар судалгаа хийж, ажиллах юм.

6.      

“Газрын бодлого ба орон нутгийн тогтвортой хөгжил” сэдэвт сургалт семинар

2019.05.17-2019.06.14

Тайвань улс

Тайваний Олон улсын газрын бодлого судалгаа сургалтын төв /ICLPST/

              Тайвань улсын Таоюань хотод байрлах Тайванийн Олон улсын газрын бодлого, судалгааны сургалтын төвд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан “Тогтвортой хөдөөгийн хөгжлийн Газрын бодлого” сэдэвт сургалтад тус газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Нямдаваа хамрагдлаа. Сургалтын үр дүнд Тайвань улсын Газрын кадастрын бүртгэл, зураглал, Газрын үнэлгээ, төлбөр, татварын чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна. Мөн Тогтвортой хөгжлийг хангасан, өөрийн орны онцлогт нийцсэн газрын харилцааны бодлогыг хэрэгжүүлэх, тэр дундаа Газрын кадастрын мэдээллийн сан, газрын үнэлгээний арга зүйг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийж, ажиллах юм.

7.      

БНСУ-д KOICA-гийн Глобал сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Үндэсний хэмжил, зураглалын байгууллагын чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургалт

2019.06.13-2019.07.02

БНСУ

Хэмжил, зураглалын  байгууллагын чадавхийг сайжруулах

               Тус байгууллагын Геодези, зураг зүйн мэргэжилтэн Д.Ундармаа болон Ж.Алимаа нар нь KOICA-гийн Глобал сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Үндэсний хэмжил, зураглалын байгууллагын чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургалтын сонгон шалгаруулах ярилцлагад орж тэнцэн, одоо БНСУ-д суралцлаа.

8.      

“Зайнаас тандан судлалын SEPAL системийн сургалт”

2019.01.28-2019.02.01

Улаанбаатар, Монгол Улс

 

НҮБ-ийн ХХААБ

                Байгууллагын гадаад арга хэмжээний төлөвлөгөөнд олон улсын сургалтын хөтөлбөрийг оруулан Газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/38 дугаар тушаалаар батлуулсан. Гадаад сургалтын хөтөлбөрийн дагуу ГЗБГЗЗГ-ын мэргэжилтнүүд Тайвань, Бүгд Найрамдах Солонгос Улсад сургалтад хамрагдаад байна.

                НҮБ-ийн ХХААБ болон “UNREDD Mongolia” төсөлтэй хамтран 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 01-ний хооронд “Зайнаас тандан судлалын SEPAL системийн сургалт” зохион байгуулсан. Сургагч багшаар Итали улсын Ром хотод байрлах НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв оффисоос Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын эксперт Ясмин Найла /Naila Yasmin/ хүрэлцэн ирж ажилласан бөгөөд орчуулагчаар “UNREDD Mongolia” төслийн ажилтан Н.Бат-Өлзий ажилласан. Энэхүү сургалтад тус газрын нэгжийн албан хаагч нар болон нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүд зэрэг нийт 22 хүн идэвхтэй оролцон сургалтыг амжилттай дүүргэж сертификат авсан.

9.      

Postgresql, PostGIS нээлттэй эх үүсвэрийн програм хангамжуудыг суулгах сургалт

2019.06.28-2019.02.01

Улаанбаатар, Монгол Улс

 

ГЗБГЗЗГ

Хаягийн өгөгдлийн сан удирдах систем болон кадастрын мэдээллийн системтэй холбох ажлын хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг гео орон зайн програм хангамж, үйлчилгээг хөгжүүлэгч, зөвлөгч ХБНГУ-ын Майкл Вагнер Postgresql, PostGIS нээлттэй эх үүсвэрийн програм хангамжуудыг суулгах, тохируулах, хэрэглэгчийн эрх үүргийг үүсгэх, өгөгдлийн санг харах, засах хэрэглэгчийн эрх үүргийг хуваарилах, өгөгдлийн сан удирдах, програм хангамжтай холбогдох, сонирхлын цэгүүдийг (POIs) тогтоох, зорилтот цэгрүү хүрэх дөт замуудад орон зайн шинжилгээ хийх зэрэг сонирхолтой сэдвүүдээр сургалтуудыг орлоо.

 Уг сургалтад Нийслэлийн газрын албаны Мэдээллийн технологийн хэлтсийн А.Уянга, Т.Ганчимэг, ГЗБГЗЗГ-ын Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Н.Батболд, Ж.Дашням, Д.Баянбаатар, М.Мягмаржаргал, Геодези, зураг зүйн хэлтсийн мэргэжилтэн А.Зоригтбаатар, Хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Амарболд, Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Э.Чинзолбоо, Г.Намхайнямбуу, Хот байгуулалтын кадастрын хэлтсийн мэргэжилтэн С.Одхишиг, Топмэп ХХК-ний захирал Д.Баттогтох зэрэг мэдээллийн технологийн чиглэлийн албан хаагчид  оролцлоо.

Дээш буцах