EN

Газрын удирдлага, хот байгуулалтын газар

Газрын удирдлага, хот байгуулалтын газар

 

            Газрын удирдлага, хот байгуулалтын газрын үндсэн чиг үүрэг

  • Агентлагийн эрхлэх үндсэн асуудлуудын хүрээнд байгууллагын стратеги төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, төсөл, төсвийн төслийг харилцан уялдаатайгаар боловсруулах, Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичгүүдэд тусгах зорилт, арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
  • Харьяа нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  • Газрын харилцаа, хот байгуулалтын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;
  • Газар зохион байгуулалт, газрын мониторинг, кадастр, хот байгуулалтын стратегийн хэрэгжилтийг хангуулах, хөрөнгө оруулалтын арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн уялдааг нэгдсэн удирдлагаар хангах;
  • Мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн ажлыг удирдан зохион байгуулах, зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
  • Салбарын төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг хангах, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Газар зохион байгуулалт, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны чиглэлээр эрх олгох, сунгах, цуцлах, дуусгавар болгох, эрх бүхий мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Газар, байгалийн нөхцөл, нөөц, нийгэм, эдийн засгийн суурь судалгааны мэдээлэлд үндэслэн газар ашиглалтын тохиромжтой байдлын болон хэрэгцээт байдлын үнэлгээ, бусад орон зайн дүн шинжилгээ хийж, газар ашиглалтыг оновчтой төлөвлөх;
  • Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
  • Газрын удирдлага, хот байгуулалтын газрын доор Суурь, судалгаа, мониторингийн, Газар зохион байгуулалтын, Кадастрын болон Хот байгуулалтын хэлтэс ажиллана.

Хүснэгт 1. Газрын удирдлага, хот байгуулалтын газрын албан хаагчдын нэрс

Албан тушаал

Албан хаагчдын нэрс

Утасны дугаар

Өрөөний дугаар

1

Газрын дарга

-

 

 

2

Кадастрын стратеги төлөвлөгөө, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн

Х.Энхжаргал

 

 

 

 

 

 108

 

 

3

Хот байгуулалтын стратеги төлөвлөгөө, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн

Ш.Мандахзул

4

  Газар зохион байгуулалт, суурь судалгааны стратеги төлөвлөгөө, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн

Р.Отгончимэг 

Дээш буцах