EN

Газрын эрхийн бүртгэл

Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцсийн байдлаар нийт 1151476 газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч байгаа нь өмнөх оныхоос нийт дүнгээрээ 41430-аар өссөн байна /Зураг 2.4.1/.

Зураг 2.4.1: Нийт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдыг урьд оны дүнтэй

харьцуулсан байдал /тоогоор/

           

            Тайлант онд газар өмчлөгч 663145, эзэмшигч 486099, бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 821, газар ашиглагч 1411 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус тус байна /Зураг 2.4.2/.

Зураг 2.4.2: Нийт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын хувь

Газрын эрхийн төрлөөр 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад газар өмчлөгчийн тоо 663145 болж 15481-ээр /Зураг 2.4.3/, газар эзэмшигчийн тоо 486099 болж, 25751-аар /Зураг 2.4.4/, газар ашиглагчийн тоо 1411 болж 147-аар /Зураг 2.4.5/,  бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 821 болж 51-оор /Зураг 2.4.6/ тус тус өссөн дүнтэй байна.

          

      Зураг 2.4.3: Газар өмчлөгч /тоогоор/            

     

Зураг 2.4.4: Газар эзэмшигч /тоогоор/   

              

Зураг 2.4.5: Газар ашиглагч /тоогоор/            

    

Зураг 2.4.6: Бусдын эзэмшил газрыг ашиглагч   

 

Нийт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдыг газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангиллаар үзүүлбэл хөдөө аж ахуйн газарт 181586, хот тосгон, бусад суурины газарт 956227, зам, шугам сүлжээний газарт 7360, ойн сан бүхий газарт 4654, усны сан бүхий газарт 70, улсын тусгай хэрэгцээний газарт 1579 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байна /Зураг 2.4.7/.

Зураг 2.4.7: Газрын нэгдмэл сангийн  ангиллаар үзүүлсэн байдал /эзлэх хувь/

 

Хүснэгт 2.4.1: Газар эзэмшигч, ашиглагчдын өөрчлөлт /газрын нэгдмэл сангийн

ангиллаар/

д/д

Газрын нэгдмэл сангийн ангилал

Эрхийн төрөл

2020

2021

Зөрүү

1

Хөдөө аж ахуйн газар

өмчлөгч

90

133

43

эзэмшигч

177040

181219

4179

бусдын эзэмшил газрыг ашиглагч

170

187

17

ашиглагч

44

17

-27

нийт

177344

181586

4242

2

Хот, тосгон, бусад суурины газар

өмчлөгч

647574

658912

11338

эзэмшигч

274818

296099

21281

бусдын эзэмшил газрыг ашиглагч

183

216

33

ашиглагч

909

1000

91

нийт

922042

956227

34185

3

Зам, шугам шүлжээний газар

өмчлөгч

0

4100

4100

эзэмшигч

2822

2896

74

бусдын эзэмшил газрыг ашиглагч

29

30

1

ашиглагч

281

334

53

нийт

3133

7360

4227

4

Ойн сан бүхий газар

эзэмшигч

4436

4645

209

ашиглагч

8

9

1

нийт

4444

4654

210

5

Усны сан бүхий газар

эзэмшигч

68

70

2

ашиглагч

0

0

0

нийт

68

70

2

6

Улсын тусгай хэрэгцээний газар

эзэмшигч

1163

1170

7

бусдын эзэмшил газрыг ашиглагч

388

388

0

ашиглагч

22

21

-1

нийт

1573

1579

6

 

Зураг 2.4.8: Нийт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын тоог

21 аймгийн хэмжээнд үзүүлсэн байдал /тоогоор/

 

Зураг 2.4.9: Нийт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын тооны өсөлтийг

2003 оноос хойш үзүүлсэн байдал /тоогоор/

 

“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-тай энд дарж танилцана уу.

“Иргэнд газар өмчлүүлж, кадастр хийх журам”-тай энд дарж танилцана уу.

Дээш буцах