Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа
Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил
Газрын тухай хуулийн 58.1-д зааснаар “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа” гэнэ. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа нь захиалгат, төлөвлөгөөт гэх 2 төрөлтэй.
Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход энэхүү баталгааг гаргана.
ЗОРИЛГО:
АЧ ХОЛБОГДОЛ:
Тариалангийн газраас бусад ангиллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг дараах үзүүлэлтээр гаргана.
1. Хөрсний үржил шимт үе давхаргын зузаан;
2. Хөрсний ялзмагийн агууламж;
3. Хөрсний бохирдолт, хордолт;
4. Газрын гадаргын төрх байдлын өөрчлөлт;
5. Ургамлын ургац, бүрхэвчийн өөрчлөлт;
6. Бэлчээр, хадлангийн талбайн ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт.
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААНЫ АЖИЛ
Манай байгууллага нь 2002 оноос хойш Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн хүрээнд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж, зохион байгуулан ажиллаж ирсэн билээ.
№ |
Нэгж талбар |
ГНС ангилал |
||||||
Хөдөө аж ахуйн газар |
Хот, тосгон, бусад суурины газар |
Зам, шугам сүлжээний газар |
Ойн сан бүхий газар |
Усны сан бүхий газар |
Улсын тусгай хэрэгцээний газар |
Нийт /нэгж талбар тоо/ |
||
1 |
Нийт нэгж талбар |
156161 |
1006013 |
4270 |
2115 |
17 |
5346 |
1173922 |
2 |
Хянан баталгаа хийгдсэн нэгж талбар |
531 |
24456 |
95 |
63 |
0 |
1 |
25146 |
2022 оны байдлаар монгол улсын хэмжээнд буй 1088668 нэгж талбарын 25146-д газрын төлөв байдал чанарын хянан баталгааны ажлийг зохион байгуулсан байна.
2022 онд улсын хэмжээнд бэлчээрийн газрын мониторингийн 100 цэгт, тариалангийн газрын мониторингийн 100 цэгт, хот суурин газрын мониторингийн 300 цэгт нийт мониторингийн сүлжээний 500 цэгт газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭР
Газрын нэгдмэл сангийн тайлан, Газар ашиглах, хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд ашиглана.