EN

Швейцарын хөгжлийн агентлаг

Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл төсөл

    Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Ногоон алт бэлчээрийн экосистемийн удирдлага төслийг Монгол улсад хэрэгжүүлж байгаа билээ. Ногоон алт төслийн IV үе шатанд Ногоон алт, малын эрүүл мэнд төслийг 2017-2020 онд хэрэгжүүлж байна. Энэ төслийн зорилго нь бэлчээрийн тогтвортой менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан үр дүн, амжилтуудыг өргөжүүлэн нэвтрүүлэхэд оршино. Энэ зорилтын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Ногоон алт төслийн хамтран Экологийн чадавхид суурилсан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бэлчээрийн төлөв байдлыг хянах үнэлгээний систем, бэлчээрийн урт хугацааны мониторингийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Зураг 1. Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалт

    2013 онд ГЗБГЗЗГ, ШХА хамтран сумын болон бэлчээр ашиглагчдын хэсгийн түвшинд бэлчээрийн газрын экологийн чадавхид суурилсан ашиглалтыг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Үүний дагуу ГЗБГЗЗГ-ын бүтцэд экологийн чадавхийн судалгааны зөвлөх У.Будбаатараар удирдуулсан баг орж ажилласнаар Экологийн чадавхид суурилсан бэлчээрийн газрын ашиглалтын судалгааны ажил эхэлсэн. Энэ баг дараах 3 чиглэлд чиглэлээр ажиллаж байна.

  1. Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх
  2. Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулах, хэрэгжүүлэх
  3. Хүний нөөцийг сургах, дадлагажуулах

    Бэлчээрийн газрын экологийн чадавхид болон бэлчээр ашиглагчдын хэсэгт суурилсан ашиглалтыг амжилттай нэвтрүүлэхэд аль болох олон цэгийн үнэмшил сайтай, хэрэглэхэд энгийн мониторингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Төслийн хүрээнд зарим сумдын бэлчээрт мониторинг хийх туршилт хэрэгжүүлсэний үр дүнд ГХГЗЗГ /хуучнаар/-ын даргын 2015 оны А/105 дугаар тушаалаар “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх журам”, “Бэлчээрийн газарт фотомониторинг хийх аргачилсан заавар”-ыг батлуулан улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.

Зураг 2. Фотомониторингийн системийн үйл ажиллагааны схем

   Бэлчээрийн фотомониторингийн ажлын үндсэн зарчим нь тодорхой цэг дээр ургамлан нөмрөгийн төлөв байдлыг фото зургийн аппарат ашиглан тодорхойлох үйл ажиллагаа гэж хэлж болох бөгөөд бэлчээрийн сэргэн ургах чадавхаар нь 5 ангилалаар тодорхойлж байна.

Арга зүй: 50 метр туузыг дагуулан 5 м зайтай авсан фото мэдээллийг жил бүр цуглуулж Sample Point програм ашиглан дурын масштаб, фикселийн тоон дүрслэл дээр дүн шинжилгээ хийж, өгөгдлийг хүснэгт рүү автоматаар бүртгэдэг. Ургамлын түлхүүр зүйл болон аж ахуйн бүлгээр бүрхэцийг тооцоолж гарсан үр дүнг улсын фотомониторингийн мэдээллийн санд оруулдаг.

Зураг 3. Мониторингийн орчны зураг

Бэлчээрийн фотомониторингийн ажил хийгдсэнээр сум, баг, түүний доторхи малчдын хэсэг бүлгээр улирлын бэлчээрийн (өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа) түвшинд бэлчээрийн төлөв байдлын мониторинг хийж нэгдсэн мэдээллийн нэгдсэн бааз үүсэж байна.

Зураг 4. Бэлчээрийн фото мониторингийн цэг /2018/

Зураг 5.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын бэлчээрийн фотомониторингийн мэдээллийн сан

    Нэгдсэн мэдээллийн санг үүсгэснээр тухайн аймаг, сум, баг, малчдын хэсэг, бүлгийн бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг цахимаар авах боломж бүрдэж байна. 2018 оны байдлаар 305 сумын 4617 цэгээс авсан мониторингийн мэдээлэл дагалдах фото зураг хадгалагдаж байна.

Зураг 6.Мэдээллийн сангийн харагдах байдал

Зураг 7.Цэг тус бүрийн мэдээлэл харагдах байдал

    2015 оноос Бэлчээрийн газрын өөрчлөлт, бэлчээр ашиглалтын үр нөлөөг хянах фотомониторингийн хөтөлбөрийг туршин нэвтрүүлж, 330 сумын газрын даамал 21 аймгийн бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг фото мониторингийн арга зүйд сургаж, шаардлагатай багаж хэрэгслээр бүрэн хангагдсан. Энэ ажлыг сумын Газрын даамлууд хийж байгаа бөгөөд жил бүрийн 8 сард газар дээр мэдээллийг цуглуулах, 10-11 сард тусгай програмд боловсруулалт хийж, аймаг, улсын хэмжээнд нэгтгэж байна.

Хүснэгт 1. Бэлчээрийн фотомониторингийн цэг байгуулсан сумдын болон цэгийн тоо

Аймаг

2015

2016

2017

2018

Цэгийн тоо

Сумын
тоо

Цэгийн тоо

Сумын
тоо

Цэгийн тоо

Сумын тоо

Цэгийн тоо

Сумын тоо

1

Архангай

311

19

280

18

363

18

428

18

2

Баянхонгор

24

6

68

5

175

16

168

19

3

Баян-Өлгий

143

8

23

1

181

12

4

Булган

185

16

155

13

180

16

194

16

5

Дархан-Уул

27

4

24

2

37

3

40

4

6

Дорнод

104

9

48

5

152

10

184

13

7

Дорноговь

126

11

126

11

182

12

291

13

8

Дундговь

115

15

113

15

130

14

268

15

9

Говь-Алтай

303

18

303

18

299

18

226

18

10

Хэнтий

263

18

212

15

306

18

326

18

11

Ховд

189

14

189

14

101

8

190

16

12

Хөвсгөл

167

10

167

10

414

22

468

22

13

Сэлэнгэ

50

6

65

15

91

17

14

Сүхбаатар

6

1

53

5

140

11

15

Төв

21

1

21

1

107

8

99

14

16

Өмнөговь

143

15

144

15

155

15

159

15

17

Увс

264

19

262

19

344

17

377

19

18

Завхан

250

20

250

20

357

22

366

23

19

Говьсүмбэр

11

2

16

3

41

3

20

Орхон

5

2

7

2

21

Өвөрхангай

128

10

128

10

352

15

373

17

Нийт дүн

2620

205

2700

208

3816

258

4617

305

    Төслийн хүрээнд хийж байгаа нэг томоохон ажил бол Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програмд Бэлчээр ашиглагчдын бүлэгтэй бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах асуудлыг тасган оруулж байгаа ажил юм. Энэ ажлын хүрээнд 2019 оны байдлаар сумын Засаг дарга болон малчдын БАХ-ийн хооронд 700 орчим бэлчээр ашиглалтын гэрээ байгуулагдсан байна. Системийн үндсэн шийдэл нь Монгол орны бэлчээрийг бэлчээр ашиглалтын хэсэгт хуваан хил заагийг тодорхойлж, зурагт тусган, бэлчээрийн фотомониторингийн үр дүнтэй уялдуулж бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, өнжөөх зэрэг хамгаалах арга хэмжээг бэлчээрийн гэрээнд тусган, зургаар баталгаажуулан хэрэгжилтэнд хяналт тавих юм.

Дээш буцах