Газар зохион байгуулалтын хэлтэс
Зорилго:
Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдаа холбоог хангасан, геологи, хүрээлэн буй орчны төлөв байдал, байгалийн нөхцөл, нөөцийн иж бүрэн мэдээлэлд суурилсан тогтвортой газар ашиглалтыг төлөвлөх, улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сангийн системийг байгуулж, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад оршино.
Үндсэн чиг үүрэг:
- Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
- Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг байгалийн нөхцөл, нөөц, нийгэм эдийн засгийн суурь судалгааны мэдээлэлд үндэслэн газрын ашиглалтын тохиромжтой байдлын болон хэрэгцээт байдлын үнэлгээ хийх, түүнд нийцүүлэн газар ашиглалтыг оновчтойгоор төлөвлөж, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
- Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хөтлөх;
- Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой бичиг баримтыг хүлээн авах, бүртгэх, хянах, эрх авсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх, тайланг хүлээн авах, мэдээллийн сан хөтлөх;
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалт, хилийн цэсийн асуудлыг эрхлэх;
- Улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.
Хүснэгт 1. Газар зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчдын нэрс
№ |
Албан тушаал |
Албан хаагчдын нэрс |
Утасны дугаар |
Өрөөний дугаар |
1 |
Хэлтсийн дарга |
Ц.Ихбаяр |
262816 |
207 |
2 |
Улсын тусгай хэрэгцээний газар, хилийн цэс, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
Г.Баттулга |
264592 |
123 |
3 |
Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
Р.Отгончимэг |
||
4 |
Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн |
С.Эрдэнэтуяа |
||
5 |
Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн |
Г.Гэрэлтуяа |
||
6 |
Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн |
Г.Пүрэвжаргал | ||
7 |
Нийслэлийн ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн |
Г.Цэлмэг |
||
8 |
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
Б.Тэргүүнцэцэг |
||
9 |
Тусгай хэрэгцээний газрын асуудал хариуцсан мэргэжилтэн |
Ж.Энхчимэг |