EN

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажил

Мал амьтны нөлөөгөөр бэлчээрийн чанар, бүтээмж хэрхэн өөрчлөгдөж байгааг хянах, улмаар зохистой ашиглалтыг төлөвлөж хэрэгжүүлэхэд малчдын оролцоог фото мониторингийн арга тохиромжтой. Энэхүү арга нь богино хугацаанд нэг дор олон мэдээллийг цуглуулах боломжтой, хэрэглэхэд энгийн, зардал багатайн зэрэгцээ бэлчээрийн сэргэн ургалт, доройтол, талхагдлыг урт богино хугацааны өөрчлөлтийг харуулдаг.

ЗОРИЛГО:

Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтсон хугацаанд тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох мэдээллийн санг үүсгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл болгох зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

v  МОНГОЛ  УЛСЫН ГАЗРЫН ТУХАЙ  ХУУЛЬ 23 дугаар зүйл:

23.2.10. газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих;

23.2.21. газрын төлөв байдал, чанарыг тодорхойлох, үнэлгээ өгөх, чанарын өөрчлөлтийг улсын хэмжээнд хянан дүгнэх үүрэг бүхий хяналт шинжилгээ /мониторинг/-ний сүлжээ ажиллуулах.

v  ГХГЗЗГ-ын даргын 2015 оны А/105 тоот тушаал:

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх журам;

Бэлчээрийн газарт Фото мониторинг хийх аргачилсан заавар.

ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, СУУРИН БОЛОВСРУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАРААЛАЛ: