EN

Газар чөлөөлөлт

Хөшигийн хөндийн газар чөлөөлөлт:

    Монгол улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр, 2016 оны 154 дүгээр, 2021 оны 307 дугаар тогтоолуудаар нийт 31475.3 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авсан. Барилга хот байгуулалтын сайдлын 2021 оны 240 дугаар тушаалаар газар чөлөөлөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө  боловсруулан баталуулсан мөн 1:500-ны масштабтай байрзүйн зураг ортофото зургийг тус тус хийлгүүлсэн. Эдийн засгийн чөлөөт бүс, ложистикийн бүс, оюутны хотхон, худалдаа, олон нийтийн бүсүүдийн төлөвлөлттэй шилжүүлэх ажил хийгдэж байна. Үүнээс Төв аймгийн Алтанбулаг суманд 672 нэгж талбар байршил шилжүүлсэн, Сэргэлэн суманд 359 нэгж талбар хүчингүй болсон одоо 2023 нэгж талбар үлдсэн. Нийт 3054 нэгж талбар нөлөөлөлд өртөж, бүртгэл судалгаа хийсэн.

Мэргэн тоньюкукийн цогцолбор музей баригдах газрын газар чөлөөлөлт:

    Монгол Улсын Шадар сайдын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар тушаалаар Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум хоорондын хилийн цэс орчмын газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх санал боловсруулах, Мэргэн Тоньюкукийн цогцолбор музей баригдах 20 га газрыг чөлөөлөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

    Тус музей баригдах газарт 13 иргэний газар өртсөн бөгөөд өмчлөх эрхтэй 11 иргэнтэй байршил, шилжүүлэхээр зөвшилцөж, эзэмших эрхтэй 2 иргэний газрыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон. Зөвшөөрөлгүй газар эзэмшсэн иргэн өөрөө газраа чөлөөлөх хүсэлт ирүүлснээр нөлөөлөлд өртсөн иргэдээс гомдол, маргаан нөхөн олговорын зардал гаргахгүйгээр ажлыг зохион байгуулж газрыг чөлөөлсөн.

Дээш буцах