EN

Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлага

Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлага

Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг нөхцөл, шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • газар зохион байгуулагчийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй хоёроос доошгүй, газрын кадастрын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй нэгээс доошгүй ажилтантай байх;
  • газар зохион байгуулагч нэг ажилтан нь мэргэшсэн инженер, түүнээс дээш зэрэгтэй байх;
  • хөрс судлаач болон ургамал судлаачийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй ажилтантай байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулж болно.
  • бусад шаардлагатай тоног, төхөөрөмж, программ хангамж, бичиг баримт;
  • гэрээгээр ажил гүйцэтгэх ажилтан нь 2 хүртэлх аж ахуйн нэгжид ажиллаж болно;
  • Зөвшөөрлийн тухай хуульд заасан нийтлэг шаардлага хангасан байх.

        https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311

Дээш буцах