Ойн сан бүхий газар
Ойн сан бүхий газар 14256.6 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 9.1 хувийг эзэлж байна.
Ойн сан бүхий газарт ойгоор бүрхэгдсэн газар 12108.9 мянган га буюу 84.9 хувийг, ой модыг нь огтолсон газар 133.0 мянган га буюу 0.9 хувийг, мод үржүүлгийн газар 63.3 мянган га буюу 0.4 хувийг, ой тэлэн ургах нөөц газар 719.0 мянган га буюу 5.0 хувийг, ойн сангийн бусад газар 1232.4 мянган га буюу 8.6 хувийг тус тус эзэлж байна /Зураг 2.1.4.1/.
Зураг 2.1.4.1: Ойн сан бүхий газрын эзлэх хувь
Хүснэгт 2.1.4.1: Ойн сан бүхий газрын өөрчлөлт /мян.га/
№ |
Газрын нэгдмэл сангийн ангилал |
2020 |
2021 |
Өөрчлөлт /мян га/ |
IV |
Ойн сан бүхий газар |
14255.9 |
14256.6 |
0.7 |
1 |
Ой модоор бүрхэгдсэн газар |
12109.0 |
12108.9 |
-0.1 |
2 |
Ой модыг нь огтолсон газар |
133.0 |
133.0 |
0.0 |
3 |
Мод үржүүлгийн газар |
62.3 |
63.3 |
1.0 |
4 |
Ой тэлэн ургах нөөц газар |
719.2 |
719.0 |
-0.2 |
5 |
Ойн сангийн бусад газар |
1232.4 |
1232.4 |
0.0 |
2021 онд Баян-Өлгий, Булган, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудад мод үржүүлгийн газрын зориулалтаар газар олгож, тухайн ангиллын газар нь ой модоор бүрхэгдсэн газар болон ой тэлэн ургах нөөц газар болон бэлчээрийн газраас шилжүүлэн нэмж бүртгэсэн байна.