EN

Газар хамгаалах, нөхөн сэргээх ажил

ГАЗАР ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭ 

Манай байгууллага нь 2001 оноос хойш газар тариалангийн гол бүс нутаг болох 7 аймгийн 69 байршилд 27786 га атаршсан талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулж, цөлжилт, элсний нүүлтийг саармагжуулах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, аж ахуйн эргэлтээс хасагдсан тариалангийн талбайнуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тус нөхөн сэргээлтэд хамрагдсан газрын 1200 га талбайг тариаланд, 825 га талбайг хадланд, 25761 га талбайг сайжруулсан бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна.

Бэлчээрийн хөрс хамгаалах, нөхөн сэргээлт хийх ажил: Бэлчээрийн фото мониторингийн ажлын тухайн оны үр дүнг ашиглан бэлчээрийн хөрс хамгаалах, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааг сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломж бүрдсэн байна. 

 Бэлчээрийн хөрс хамгаалах, нөхөн сэргээлт хийх ажил.

2021 онд нийслэл, 21 аймгийн хэмжээнд нийт 6521377 га талбайд бэлчээрийн хөрс хамгаалах нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулсан байгаа бөгөөд 2’269115 га талбайг чөлөөлсөн, 40376.6 га талбайг хашиж хамгаалсан, 688’596.4 га талбайг бэлчээр усжуулсан, 2751’026.3 га талбайг өнжөөж сэлгэсэн, 772’262.9 га талбайд хортон мэрэгчтэй тэмцэх ажлуудыг тус тус хийсэн байна

Дээш буцах