EN

Төрийн захиргаа, удирдлагын газар

Зорилго:

    Байгууллагын дунд хугацааны стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, салбарын хэмжээнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гүйцэтгэлийн төлөвлөлтийн үр дүнг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн акт, баримт бичгийн эрх зүйн үндэслэлийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, төрийн захиргааны болон мэргэжлийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино.

Үндсэн чиг үүрэг:

  • Салбарын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлж, байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, агентлагийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах;
  • Салбарт хэрэгжиж байгаа ажил, үйлчилгээг үр шим хүртэгсдийн хамт хэрэглээгээр шалган хүлээн авах, баталгаажуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, хүний нөөцийн бодлогыг эрхлэх, чадавхийг дээшлүүлэх, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Агентлагийн болон бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, гүйцэтгэлийг нэгтгэх, тайлагнах;
  • Салбарын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, сургах, чадавхжуулах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, төрийн албан хаагчийг шагнах, урамшуулах, төрийн дээд шагналд тодорхойлох асуудлыг хариуцан гүйцэтгэх, зохион байгуулах;
  • Хуулийн этгээдэд геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг олгох, хугацаа сунгах, түдгэлзүйлэх, хүчингүй болгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
  • Агентлагийн албан хэрэг хөтлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх
  • Агентлагийн архивыг бүрдүүлэх, зохион байгуулах, албан хаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах.

Хүснэгт 1. Төрийн захиргаа, удирдлагын газрын албан хаагчдын нэрс

Албан тушаал

Албан хаагчдын нэрс

Утасны дугаар

Өрөөний дугаар

1

Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Б.Сандуйжав

 2 Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн       С.Ганцэцэг

 3 

Гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн       Б.Мөнхзул 

4

Тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох асуудал хариуцсан  ахлах мэргэжилтэн       Б.Амарзаяа

 

 

 

 

 

 

5

Албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн       С.Чимэдсүрэн 

6

Байгууллагын архивын эрхлэгч, зааварлагч-арга зүйч

Б.Энхтуул

7

Нарийн бичгийн дарга 

-

Дээш буцах