EN

Хууль, хяналт-шинжилгээний хэлтэс

Үндсэн чиг үүрэг:

  • Салбарыг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөрийн төслийг боловсруулах, санал өгөх;
  • Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, агентлагийн болон орон нутгийн байгууллагын албан хаагчдыг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
  • Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, давхардал, хийдэл, зөрчлийн талаарх дүгнэлт гаргах, сайжруулах санал боловсруулах, холбогдох байгууллагад уламжлах;
  • Монгол Улсын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрт тусгагдсан газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, хот байгуулалтын чиг үүрэгт хамааралтай зорилт, арга хэмжээ, зүйл, заалтын хэрэгжилт, аймаг, нийслэл, дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагуудын үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах;
  • Салбарын хуулиудад нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулах, дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, нэгжүүдийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдох баримт бичиг боловсруулан гаргахад хууль эрх зүйн үндэслэлээр хангах;
  • Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын тушаалын нэгдсэн бүртгэл хөтлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
  • Нийтээр болон салбарын хэмжээнд дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулах, санал өгөх, нэгтгэх ажлыг зохион байгуулах;
  • хөрөнгө оруулалт болон урсгал төсвийн хөрөнгөөр хийгдэж буй гэрээт ажлын явц, үр дүнг мэргэжлийн нэгжүүдтэй хамтран шалгах, хүлээн авч дүгнэлт гаргах;
  • Иргэн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээний эрх зүйн үндэслэл, иж бүрдэл, баримтжуулах, бүртгэх ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах;
  • Байгууллагын худалдан авах үйл ажиллагаа болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мэргэжил арга зүйгээр хангах;
  • Байгууллагын ажиллагсдын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг болон нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргуулах, гүйцэтгэлийг тайлагнах, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;
  • Салбарын тусгай зөвшөөрөл болон мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, дүгнэлт, зөвлөмж гаргах;
  • Салбарын хууль, тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах;
  • Эрх бүхий байгууллага болон шүүгчийн захирамжийн дагуу шинжээчийн дүгнэлт, нотлох баримт гаргах.

Хүснэгт 1. Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчдын нэрс

Албан тушаал

Албан хаагчдын нэрс

Утасны дугаар

Өрөөний дугаар

1

Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Д.Энхтуяа

 

2

Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

-

3

Салбарын эрх зүйн зохицуулалт, хуулийн асуудал хариуцсан  ахлах мэргэжилтэн

Д.Цолмон

4

Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

-

5

Кадастрын хэмжилт, зураглал, газрын зөрчил, маргааны асуудал хариуцсан мэргэжилтэн

Д.Түмэндэмбэрэл

6

Газрын зөрчил, маргааны лавлагаа, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

 -

Дээш буцах