EN

Зам, шугам сүлжээний газар

2.1.3.  Зам, шугам сүлжээний газар

Зам, шугам сүлжээний газар 477.2 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 оны тайлангийн дүнтэй харьцуулахад 0.3 га-гаар нэмэгдсэн байна /Хүснэгт 2.1.3.1/.

Зам, шугам сүлжээний газарт авто замын газар 330.6 мянган га буюу 69.3 хувийг, төмөр замын газар 35.7 мянган га буюу 7.5 хувийг, агаарын тээврийн газар 9.6 мянган га буюу 2.0 хувийг, шугам сүлжээний газар 101.3 мянган га буюу 21.2 хувийг тус тус эзэлж байна /Зураг 2.1.3.1/.

            

Зураг 2.1.3.1: Зам, шугам сүлжээний газрын эзлэх хувь

Хүснэгт 2.1.3.1: Зам, шугам, сүлжээний газрын ангиллын өөрчлөлт /мян.га/

Газрын нэгдмэл сангийн ангилал

2020

2021

Өөрчлөлт  /мян га/

III

Зам, шугам сүлжээний газар

474.8

477.2

2.4

1

Авто замын газар

329.3

330.6

1.3

2

Төмөр замын газар

35.4

35.7

0.3

3

Агаарын тээврийн газар

9.6

9.6

0.0

4

Шугам сүлжээний газар

100.5

101.3

0.8

5

Усан тээврийн буудлын газар

0.0

0.0

0.0

 

            Автозамын газар улсын хэмжээнд нийтдээ 1.3 мянган га-гаар нэмэгдсэн байна.  Баян-Өлгий аймаг 234.0 га, Дорнод аймаг 408.8 га, Өмнөговь аймаг 75.3 мянган га, Сэлэнгэ аймаг 186.1 га, нийслэл Улаанбаатар хотод 6.8 га автозамын газрыг шинээр бүртгэсэн байна. Баян-Өлгий аймгийн Өлгий хотыг тойруулан барьж буй 19 км улсын чанартай авто зам болон тус аймгийн 2 сумын хилийн цэс өөрчлөгдсөн, Дорнод аймгийн Баян-Уул сумын 400 га, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө сумдад  автозамын газрыг шинээр бүртгэсэн зэрэгтэй холбоотойгоор автозамын газар нэмэгдсэн байна. 

            Төмөр замын газар улсын хэмжээнд 0.3 мянган га-гаар нэмэгдсэн байгаа нь Өмнөговь аймагт  бэлчээр болон нийтийн эдэлбэр газраас төмөр замын ашиглалтын газрын зориулалтаар ангилал шилжүүлэн бүртгэсэн байна.

            Шугам сүлжээний газар ихэнх аймгууд болон нийслэлд цэвэр, бохир ус дамжуулах хоолой, эрчим хүчний шугамыг шинээр барьж байгуулан бүртгэснээр улсын хэмжээнд 0.8 мянган га-гаар нэмэгдсэн дүнтэй байна.

            Агаарын тээврийн зориулалтаар ашиглагдаж буй газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй байна. 

Дээш буцах