ГЕОДЕЗИЙН БҮХ ТӨРЛИЙН ХЭМЖЛИЙН БАГАЖ ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Шилжүүлэн өгч буй болон шилжүүлэн авч буй аж ауйн нэгж,
байгууллагын албан бичиг, иргэний өргөдөлд дараах зүйлийг тодорхой тусгаж бичих;
Үүнд:
· Багаж үйлдвэрлэсэн улс;
· Багажны марк;
· Багажны хувийн дугаар;
· Шилжүүлж буй шалтгаан тодорхой бичих, баримтжуулан хавсаргах;
2. Худалдан авч байгаа тохиолдолд “ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ” гэрээ
байгуулах;
3. Бусад тохиолдолд шилжүүлэг хийж байгаа бол НОТАРИАТоор
баталгаажуулсан байх /багаж эзэмшигч нас барсан, аж ауйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоосон баримт, бусад материалыг баримтжуулан хавсаргах/;
4. Багажны хуучин гэрчилгээний эх хувийг хавсаргаж, хураалгах;
5. Багажийг фото зургаар баримтжуулан албан бичиг болон өргөдөлд
хавсаргах;
6. Бүрдүүлсэн баримт бичгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын БИЧИГ ХЭРЭГТ хаяглах;
7. Шилжүүлж буй багажаа Геодезийн хэмжил зүйн лабораторид харилцан хоёр тал заавал өөрийн биеэр авчирч, бүртгүүлж баталгаажуулах;
Дээрх баримт бичгийг Засгийн газрын 12 дугаар байр, Барилга, хот байгуулалтын яамны 1 дүгээр давхарт “ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР”-ын БИЧИГ ХЭРЭГТ доорх утсаар холбогдож, хүрлээлгэн өгнө.
ХОЛБОО БАРИХ УТАС: ГЗБГЗЗГ-ын бичиг хэрэг (51)260203
Геодезийн хэмжил зүйн лаборатори 70112099