EN

Олон улсын хэмжил, зураглаачдын холбоо

Арга хэмжээ

Хугацаа

Хариуцсан байгууллага

Биелэлт

 

Олон улсын хэмжил зураглаачдын холбооны хурал 2019

2019.04.22-2019.04.26

Ханой,

Вьетнам

 

Олон улсын хэмжил зураглаачдын холбоо

          Олон улсын хэмжил зураглалын холбоо (FIG)-ны ээлжит хуралд Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн оролцож, уг хурлын үеэр UN-GGIM-AP-ээс зохион байгуулагдаж буй “TS07I: Developing Capacity for Geodetic Infrastructure and Systems II” семинарт “Mongolia’s Geodetic Infrastructure, Challenges and Plans for Future” сэдвээр илтгэл тавив. Уг хуралд Монгол Улсын геодези, зураг зүйн сүлжээний өнөөгийн байдал түүнд тулгуурлан бий болсон Газрын кадастрын мэдээллийн сан болон тулгарч буй асуудлууд, цаашид хийх үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, олон Улсын чиг хандлага, Монгол орны өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн, туршлага солилцсон юм. Хурлын 4 хоногийн хугацаанд кадастрын бүртгэл, нэгдсэн системд Олон улсад ямар түвшинд явж байгаа асуудлаар зохион байгуулагдаж буй хурлуудад тус тус хамрагдсан.Мөн Олон Улсын жишигт нийцүүлэн Газрын кадастрын 3D, 4D хэмжээст кадастрын бүртгэлийн байгуулах, Газрын үнэлгээний системийг нэвтрүүлэх талаар туршлага солилцон ажилласан байна.

 

Дээш буцах