EN

Газрын төлбөр ногдуулалт, төлөлт

ГАЗРЫН ТӨЛБӨР НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТ

Газрын тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэн, хуулийн этгээд болон гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу Улсын хэмжээнд ногдуулж, орлогыг бүрдүүлдэг бөгөөд 2023 онд Татварын ерөнхий газартай хамтарсан дундын мэдээллийн сангаар дамжуулан Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай182 дугаар тогтоол, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2022 оны “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар” 209 дугаар тушаал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Татварын ерөнхий газартай хамтарсан 2019 оны 173/178 тоот “Мэдээлэл солилцох журам”, “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ” 2019/09-01/32 дугаар гэрээний дагуу газрын төлбөрийг дундын мэдээллийн сангаар дамжуулан ногдуулж, төвлөрүүлж байна.

Улсын хэмжээнд 2023 оны газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт 156 тэрбум 325 сая төгрөгийг оруулахаар төлөвлөснөөс 179 тэрбум 690 сая төгрөгийн ногдуулалт хийж нийт 140 тэрбум 488 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 90 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн байна.

Газрын төлбөрийн 2023 оны батлагдсан төлөвлөгөөний биелэлтийг аймаг, нийслэл тус бүрээр авч үзэхэд  Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгууд 100-447 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна.

Газрын төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш газрын төлбөрийн орлогоос 1 их наяд 178 тэрбум 897 сая төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөснөөс өссөн дүнгээр нийт 1 их наяд 97 тэрбум 269 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Тайлант оны газрын төлбөрийн орлогыг өмнөх онтой 22 тэрбум  576 сая төгрөгөөр өссөн дүнтэй байгаа нь Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд суурилсан Газрын төлбөр, татварын системээр эрхзүйн харилцаа үүссэн бүртгэлтэй нэгж талбар бүрт ногдуулалт хийж Татварын системд илгээсэн бөгөөд цаашид Уул уурхайн ашиглалтын лиценз бүхий газар, Улсын тусгай хамгаалалттай газарт олгогдсон газруудыг тус системд бүрэн бүртгэж баталгаажуулснаар газрын төлбөрийн орлого өсөж цаашид нэмэгдэх хандлагатай байна.

Дээш буцах