Кадастрын хэлтэс
Зорилго:
Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө, нөхцөл байдлыг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хувийн хэрэг, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулж, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, газрын бирж, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулан хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар зохион байгуулахад оршино.
Үндсэн чиг үүрэг:
- Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр газрын улсын бүртгэлд бүрэн хамруулж, төрийн нэрийн өмнөөс газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нь баталгаажуулах, санхүү, бүртгэлд тусгах, хөрөнгийн баталгаа болгох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх;
- Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлийг улсын хэмжээнд эрхлэх, газрын нэгдмэл сангийн ангиллын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хяналт тавих;
- Газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хяналт тавих;
- Газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн сиистемийг хөгжүүлэх;
- Хаягийг кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах, хаягжуулалтын мэдээллийн сан эрхлэх;
- Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээний үүргийн биелэлтийн тайланг хүлээн авах, дүгнэх, мэдээллийн санг эрхлэх.
Хүснэгт 1. Кадастрын хэлтсийн албан хаагчдын нэрс
№ |
Албан тушаал |
Албан хаагчдын нэрс |
Утасны дугаар |
Өрөөний дугаар |
1 |
Хэлтсийн дарга |
П.Баянтүмэн |
261884 |
107 |
2 |
Газрын үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
А.Энхбаатар |
260785 |
216 |
3 |
Кадастрын мэдээллийн нэгдсэн системийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
С.Энх-Эрдэнэ |
||
4 |
Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
Б.Урантөгс |
||
5 |
Газрын татвар, төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
Т.Нямжаргал |
||
6 |
Газрын биржийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
Ж.Баянмөнх |
||
7 |
Газрын кадастрын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн |
Ц.Ламзав |
||
8 |
Газар үл хөдлөх хөрөнгө, хаягийн асуудал хариуцсан мэргэжилтэн | С.Өлзийбуян |