EN

Геодези, орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газар

Геодези, орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газар
Геодези, орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын үндсэн чиг үүрэг
  • Агентлагийн эрхлэх үндсэн асуудлуудын хүрээнд байгууллагын стратеги төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, төсөл, төсвийн төслийг харилцан уялдаатайгаар боловсруулах, Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичгүүдэд тусгах зорилт, арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
  • Харьяа нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  • Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, хэрэглээг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
  • Геодези, зураг зүй, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;
  • Мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн ажлыг удирдан зохион байгуулах, зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
  • Салбарын төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг хангах, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих
  • Геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, дуусгавар болгох, эрх бүхий мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Салбарын үйл ажиллагаанд орон зайн өгөгдөл, мэдээллийн технологийн шинэлэг технологи, шийдлийг нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
  • Мэдээллийн сангуудын нэгдмэл байдал, уялдаа холбоог хангах, өгөгдлийн сангийн нэгдсэн загвар, бүтэц, өгөгдлийн санг удирдах системийн шийдлийг тодорхойлох, удирдлага зохион байгуулалтаар хангах.
  • Геодези, орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын даргын чиг үүргийн хүрээнд Геодези, зураг зүйн болон Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэс ажиллана.

Хүснэгт 1. Геодези, орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын албан хаагчдын нэрс

Албан тушаал

Албан хаагчдын нэрс

Утасны дугаар

Өрөөний дугаар

1

Геодези, орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

П.Нямдаваа 

111 

 

2

Геодези, зураг зүйн стратеги төлөвлөгөө, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн

Г.Энхзаяа

 

 

 108

 

 

 

 

 

3

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн менежмент, стратеги төлөвлөгөө, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн

        Г.Хулан

Дээш буцах