Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэс
Зорилго:
Орон зайн мэдээлэл, технологийн асуудал буюу байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежмент, нэгдсэн хүрээний бодлогыг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг суурь орон зайн мэдээлэл, үйлчилгээгээр дэмжих, олон нийтэд түгээх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахад оршино.
Үндсэн чиг үүрэг:
- Салбарын хэмжээнд мэдээллийн технологи, газар зүйн мэдээллийн системийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх замаар байгууллагын болон орон нутгийн сүлжээ, техник, программ хангамж, системийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах;
- Геодези, зураг зүйн суурь бүхий сэдэвчилсэн зураг, газар зохион байгуулалт, барилга, хот байгуулалт, газрын кадастрын зэрэг байрлалд суурилсан орон зайн мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэж байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах замаар байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээлэлд хялбар хандах, хайх боломж бүхий түгээх систем бий болгох;
- Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагаатай холбогдсон бодлого, хууль эрхзүйн орчин, стандартын тогтолцоог бүрдүүлэх;
- Байрлалд суурилсан орон зайн мэдээлэл бүрдүүлэгч болон хэрэглэгч байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон зайн өгөгдлийн сангуудын уялдаа холбоог нэгдсэн удирдлагаар хангах замаар байрлалд суурилсан орон зайн мэдээлэл, үйлчилгээний шинэлэг, баталгаатай, чанартай, бэлэн байдлыг хангах, олон нийтэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах.
Хүснэгт 1. Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн албан хаагчдын нэрс
№ |
Албан тушаал |
Албан хаагчдын нэрс |
Утасны дугаар |
Өрөөний дугаар |
1 |
Хэлтсийн дарга |
П.Нямдаваа |
321299 |
103а |
2 |
Мэдээллийн аюулгүй байдал, салбарын мэдээллийн систем, сүлжээ хариуцсан ахлах инженер |
Г.Батхолбоо |
264586 |
104 |
3 |
Орон зайн өгөгдлийн сангийн удирдлагын систем, технологийн шийдэл хариуцсан ахлах мэргэжилтэн |
Ж.Чингим |
264596 |
103б |
4 |
Орон зайн стандартчиллын асуудал хариуцсан мэргэжилтэн |
Ч.Гүндэгмаа |
||
5 |
Орон зайн өгөгдлийн сангийн менежмент хариуцсан мэргэжилтэн |
Г.Хулан |
||
6 |
Агаар, сансрын зургийн үйлчилгээ, хөгжүүлэлт хариуцсан инженер |
Ч.Чимэгбаяр |
||
7 |
Орон зайн веб үйлчилгээ, хөгжүүлэлт хариуцсан инженер |
С.Зүчи |
264586 |
104 |
8 |
Техник хангамж, үйлчилгээ хариуцсан инженер |
|||
9 |
Орон зайн өгөгдөл боловсруулалт загварчлалын инженер |
Ё.Мижид |
264596 |
103б
|
10 |
Өгөгдөл, үйлчилгээ хөгжүүлэлт хариуцсан инженер |
- |
||
11 |
Салбарын програм хангамж хөгжүүлэлт хариуцсан инженер |
- |