Даргын мэндчилгээ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинэ цахим хуудсанд тавтай морил.
Бид салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай, чанартай, бүрэн, хүртээмжтэй хүргэж, төрийн үйлчилгээг цахимаар түгээх ажлын чанарыг сайжруулан, цахим хуудсыг шинэчлээд байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 60 гаруй жилийн түүхэн замналтай бөгөөд Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын дагуу одоогийн шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байна.
Бид газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалтын салбарын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд хариуцан эрхэлж, түүнтэй холбоотой төрийн үйлчилгээг нийслэл, 21 аймаг, 9 дүүрэг, 330 гаруй суманд харъяа газар, алба, мэргэжилтнүүдийн хүч, оролцоотойгоор тасралтгүй, шуурхай, бодитоор хүргэж ирлээ.
Газар зохион байгуулалт, хот байгуулалт, геодези, зураг зүй, орон зайн мэдээллийн менежмент, төрийн архивын талаарх мэдлэг, мэдээлэл, үйл явцыг системтэйгээр авч, салбарын эрхэлж буй цахим үйлчилгээ, системүүдтэй шууд холбогдох боломжтой.
Иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, гэрээ QR кодоор баталгаажуулан цахимаар 1 минутад үнэгүй авах боломж бүрдүүлж, иргэдэд үйлчилж байна.
Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны үйл ажиллагааг цахимжуулж, Egazar.gov.mn цахим системээр дамжуулан улсын ерөнхий шинжээч болон байнгын шинжээч нь захиалгат хянан баталгааны дүгнэлтийг 14 хоногт багтаан цахим хэлбэрээр олгож байна.
Иргэн та бүхэн салбарын тухай хэрэгтэй мэдээллээ тогтмол авч бидэнтэй байнга харилцаатай байна гэдэгт итгэлтэй байна.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР