EN

Гамшгийн эрсдлээс хамгаалах зөвлөл

Бүтэц бүрэлдэхүүн

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 10 сарын 18-ны өдрийн А/172 буюу "Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг байгуулах тухай" тушаалаар гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах болон шуурхай бүрэлдэхүүн батлагдсан.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн  газрын Мэргэжлийн ангийн /ерөнхий зориулалтын/ шуурхай бүлгийн бүтэц 

Удирдлага, нөөц хангалтын бүлэг

Удирдлагын хэсэг

Нөөц хангалтын хэсэг

Аврах, эрэн хайх бүлэг

Аюулгүй ажиллагаа, Гал унтраах бүлэг

Сургалт сурталчилгааны бүлэг

Анхны тусламжийн нөхөрлөл

Аврах хэсэг

Аюулгүй ажиллагааны хэсэг

Сургалт сурталчилгааны хэсэг

Анхны тусламжийн нөхөрлөл

Эрэн хайх хэсэг

Гал унтраах хэсэг, Хэв журам сахиулах хэсэг

Зарлан мэдээллийн хэсэг

Зөөвөрлөх хэсэг

Журам

  • Монгол Улсын Засгийн Газрын  2017 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 339 дугаар тоот тушаалаар "Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх журам" батлагдсан. Монгол Улсын Засгийн Газрын  339 дугаар тоот тушаалтай танилцах бол энд дарна уу.
  • Монгол Улсын Засгийн Газрын  2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 286 дугаар тоот тушаалаар “Ус цаг агаар, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаар урьдчилан сэргийлэх мэдээ дамжуулах журам”, “Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт”, “Гэнэтийн аюул, үйлдвэрлэлийн ослын үед нийтэд мэдээлэх орчны бохирдлын сэрэмжлүүлэх мэдээний жагсаалт”, “Үндэсний олон нийтийн радио, телевизээр ус цаг агаарын мэдээг зарлах хуваарь” болон “Ган, зудын байдалд үнэлгээ хийх журам” тус тус батлагдсан. Монгол Улсын Засгийн Газрын  286 дугаар тоот тушаалтай танилцах бол энд дарна уу.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөө:

    Монгол Улсын "Гамшгаас хамгаалах тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 2-т зааснаар "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах удирдлагын баримт бичиг байна". Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 1-т "Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна" гэж тус тус заасан байдаг.

   Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 10 сарын 18-ны өдрийн А/172 буюу "Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг байгуулах тухай" тушаалд заасны дагуу 2018 онд байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулсан.  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй танилцах бол энд дарна уу.

Дээш буцах