EN

Геодези, зураг зүйн хэлтэс

Зорилго:

    Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд солбицол өндрийн нэгдсэн тогтолцоонд геодезийн бүх төрлийн сүлжээ байгуулах, шинэчлэх, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зургаар хангах, хаягжуулах, мэдээллийн сан үүсгэх, нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээг тогтоох геодези, зураг зүйн үйл ажиллагааны нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино.

Үндсэн чиг үүрэг:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицсон байрлал, өндрийн нэгдсэн сүлжээ байгуулж зураглалын үндэслэлээр хангах, нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээг тодорхойлох;
  • Жижиг, дунд, том масштабын /газар дээрх болон доорх биетийн/ байр зүйн тоон зургаар хангах;
  • Бүх төрлийн масштабын сэдэвчилсэн тоон зураглалын ажлуудыг баталгаат сууриар хангах;
  • Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийг баяжуулах ажлыг удирдах;
  • Хаягжуулалтын мэдээллийн сан хөтлөх;
  • Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой бичиг баримтыг хүлээн авах, бүртгэх, хянах, тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх, тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулах, гэрээний үүргийн биелэлтийн тайланг хүлээн авах, дүгнэх, мэдээллийн санг хөтлөх;
  • Дэлхийн хэлбэр, хэмжээ, газрын гадаргын хэвтээ, босоо хөдөлгөөнийг тодорхойлох, зайнаас тандан судлах зэрэг геодези, зураг зүйн эрдэм шинжилгээний судалгаа явуулах.

Хүснэгт 1. Геодези, зураг зүйн хэлтсийн албан хаагчдын нэрс

Албан тушаал

Албан хаагчдын нэрс

Утасны дугаар

Өрөөний дугаар

1

Хэлтсийн дарга

Д.Мөнхцэцэг

261217

102

2

Зайнаас тандан судлалын асуудал хариуцсан  ахлах мэргэжилтэн

Б.Амарзаяа

 

 

 

 

 

 

 

262461

 

 

 

 

 

 

 

125

3

Өндрийн болон гравиметрийн сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн

Ж.Алимаа

4

Хот, суурин газрын байр зүйн зураглалын асуудал хариуцсан мэргэжилтэн

А.Зоригтбаатар

5

Байнгын ажиллагаатай суурин станц хариуцсан мэргэжилтэн

О.Бат-Эрдэнэ

6

Инженер геодезийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Г.Энхзаяа

7

Байрлалын сүлжээ хариуцсан мэргэжилтэн

В.Отгонбаяр

8

Зураг зүй, газар зүйн нэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Д.Ундармаа

Дээш буцах