EN

МОНГОЛЫН “ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙЧИД”-ИЙН НЭРЭМЖИТ ТАЛБАЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ ӨНӨӨДӨР ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Талбайг барьж байгуулах болсон гол зорилго нь Монголын хүүхэд, залуучуудад ард түмэнд монгол улсын газар нутгийн хэлбэр хэмжээг таниулах, геодези, зураг зүйн салбарын инженер нийгэм эдийн засагт юу бүтээдгийг олон нийтэд ойлгуулах болон салбарын 90 жилийн ойд Монголын Геодези, зураг зүйчдийн зүгээс барьж буй бэлэг юм.

Ёслолын арга хэмжээнд Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны тэргүүн О.Хосбаяр болон Монголын геодези, фотограмметрын ахмадуудын холбооны тэргүүн Ю.Чүлтэм нар нээлтийн үг хэлж арга хэмжээг эхлүүлэв.

Уг талбайд Монгол улсын ерөнхий төлөвлөгөөний газрын зураг, газар орчны байр зүйн зураг, засаг захиргааны зураг, 3м өндөр багаж бүхий хүний баримал зэрэг байгуулагдах юм.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо

Дээш буцах