EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ГАНХҮҮ 2019 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нь Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ дагуу 2019 оны үр дүнгийн гэрээг байгуулж гарын үсэг зурлаа.

Уг гэрээгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг чанд сахин, сонирхлын зөрчилгүй шударга, хариуцлагатай ажиллах, төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өглөө.

Гарын үсэг зурах арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон бусад газар, хэлтсийн удирдах албан тушаалтнууд оролцов.

Дээш буцах