EN

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловруулах”  хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарын (УСНББОУС гэх), Монгол Улсын Сангийн Сайдын тушаалаар баталсан журам, заавар, аргачлалын шаардлагад нийцсэн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, хэвлүүлэх болно.

3. Сонирхсон этгээд хувь хүн нэмэлт мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 09-17 цагийн хооронд авч болох бөгөөд үнийн саналаа 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын XII байр, 122 тоот өрөө

Утас: 51-267507

Дээш буцах