EN

“АГАР ОД ИНЖЕНЕРИНГ” ХХК БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ СТАНЦ БЭЛЭГЛЭВ

Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жил, төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан “АГАР ОД ИНЖЕНЕРИНГ” ХХК нь “E-Survey brand”-ийн байнгын ажиллагаатай станцыг нийгмийн хариуцлагын хүрээнд ГЗБГЗЗГ-т бэлэглэлээ.

Тус компаний бэлэглэсэн энэхүү Байнгын ажиллагаатай станцыг компаний инженерүүдтэй хамтран Улаанбаатар хотын баруун хэсэгт байрлах Таван толгой газар хөдлөлтийн станц дээр суурьлууллаа.

Салбарынхаа хөгжил дэвшилд өөрсдийн зүгээс том хувь нэмэр оруулсан Б.Мөнхтүвшин захиралтай “АГАР ОД ИНЖЕНЕРИНГ” ХХК компаний цаашдын ажилд нь амжилт хүсье.

Дээш буцах