EN

АВИЛГЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Авлигатай тэмцэх газартай хамтран “Газрын салбарын албан тушаалтнуудад зориулсан сургалт”-ыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Авлигын эсрэг хуулийг сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгийн хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын нэгжийн дарга нар болон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны нэгжийн дарга нар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нягтлан бодогч нар танхимаар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, нэгжийн дарга нар, улсын байцаагчдыг цахимаар хамруулан зохион байгуулав.
Энэхүү сургалтыг авлигын хор хөнөөл, ангилал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг манлайлал, мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргахад анхаарах асуудал, хуульд орсон нэмэлт өөрчлөлт зэрэг сэдвүүдээр зохион байгуулж, Авлигын эсрэг хуулийг судалж хэрэгжүүлэх, албан хаагчдыг арга зүйгээр хангаж ажиллахыг зөвлөмж болголоо.
Дээш буцах