EN

"Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндэсний атлас”-т ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ олголоо

“Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндэсний атлас”-ыг нийтийн хэрэгцээнд зориулан зохиож, 1990 онд хэвлүүлсэн зураг зүйн энэхүү томоохон бүтээлд Оюуны Өмчийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/129 дугаар тушаалын дагуу 15173 дугаартай ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ-г олголоо.

1975-1990 онуудад “БНМАУ-ын Үндэсний атлас”-ыг зохиоход Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын геодези, зураг зүйн газар, Шинжлэх Ухааны Академи болон бусад 70 гаруй байгууллагын 300 гаруй зураг зүйчид, инженер техникийн ажилтан, эрдэмтэн, судлаачид оролцсон юм.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 346-р тогтоолын дагуу зохиосон энэхүү атлас нь 45x60 см хэмжээтэй, 144 хуудастай, 5 төрлийн масштабын 280 гаруй газрын зургийг агуулсан, сэдэвчилсэн 16 бүлэгтэйгээр зохиож монгол, орос хэл дээр 5000 ширхэгийг ЗСБНХУ-д 1990 онд хэвлүүлжээ.

Энэхүү атласыг эрдэм шинжилгээний хүрээлэн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, их, дээд сургууль, багш, оюутан, сурагч нар одоог хүртэл ашигласаар байна.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2009, 2023 онд зохион хэвлүүлсэн Монгол Улсын Үндэсний 2, 3 дахь атласыг зохиоход анхны “БНМАУ-ын Үндэсний атлас”-ыг суурь болгон ашигласан юм.

Дээш буцах