EN

БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ БҮСЧИЛСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ БОЛЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын яам, барилгын хөгжлийн төв, Баянхонгор аймгийн ЗДТГ, ГХБХБГ, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ, “Монголын барилгын инженерүүдийн холбоо” ТББ-иас
"Барилгын тухай хуулийн өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.10.28/ Баянхонгор аймагт зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, БХБЯ-ны БИДББХЗГ-ын дарга Д.Гантулга, "Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын зөвлөх Б.Өлзийбат, "Баянхонгор аймгийн барилгачдын холбоо"-ны тэргүүн Ч.Наранбаатар болон Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Архангай, Өвөрхангай аймгийн барилгачид, холбогдох байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцож байна.
Хэлэлцүүлгээр барилгын салбарт төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, барилгын салбарын эрх ашгийг хамгаалах,
Улс орнуудын барилгын тухай хууль тогтоомжтой харьцуулсан судалгааны талаах танилцуулга, барилгын тухай хуулийн давхардал хийдэл, зөрчлийн талаарх танилцуулга, барилгын тухай хуулийн хууль эрх зүйн маргааны талаар талууд хэлэлцэн зөвлөлдөх юм.
Барилгын тухай хуулийн өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн хэлэлцүүлгийн хүрээнд хуулийн зөвлөх үйлчилгээний багийн гишүүд мөн ажиллаж байна.
Дээш буцах